Дуучин, жүжигчин Леди Гага АНУ-ын Цагаан ордны албан тушаалд томилогдсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Соёл, урлагийн хорооны даргаар томилсон байна. Цагаан ордны тус албан тушаал нь таван жил завсарласны дараа ийнхүү сэргэсэн байна. Сонирхуулахад, 2017 онд Д.Трампын үед тус хорооны ажлыг зогсоож байсан аж. Учир нь Шарлоттсвилл хотод болсон жагсаалд Трампын хариу үйлдэл хийснийг Соёл, урлагийн хорооны гишүүд эсэргүүцснээр тэд огцорч байжээ.
Эх сурвалж: Varlamov news