Суданд байнгын арми болон шуурхай ажиллагааны хүчний (RSF) хооронд мөргөлдөөн гарсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Тодруулбал, байнгын арми нь засгийн газартаа тайлагнадаг бол шуурхай ажиллагааны хүч нь тус улсын дэд ерөнхийлөгчид ажлаа тайлагнадаг байна.
Харрн яг одоо Суданы нийслэл Хартум хотын дүүргүүдэд буудалцаан сонсогдож, гудамжинд цэргийн техник, их буу байрлаж, цэргийн онгоцууд тэнгэрт нисэх нь харагдаж байгаа аж.
Мөн Суданы байнгын арми ерөнхийлөгчийн ордон руу орох хаалгыг хааж, хамгаалалт авсан бол Шуурхай ажиллагааны хүчин Хартум болон Меров хотын олон улсын нисэх буудал болон цэргийн баазыг эзлэн авснаа зарласан байна. Сонирхуулахад, Шуурхай ажиллагааны хүчний төлөөлөгч, “цэргийнхэн тус бүлэглэлийн нэг баазыг бүсэлж, буудсан. Тэд төрийн эргэлт хийхийг оролдож байна” гэж буруутгасан бол хариуд нь Суданы байнгын арми, “Шуурхай ажиллагааны хүчин бол "бослого хүчин" гэж нэрлээд, тэднийг засгийн газрын болон стратегийн объектуудад халдсан” гэж буруутгажээ.
Эх сурвалж: CNN
ВИДЕО: Суданд байнгын арми болон шуурхай ажиллагааны хүчний хооронд мөргөлдөөн гараад байна pic.twitter.com/0ORfwQVRgw
— iSee.mn (@iSee_MN) April 16, 2023