ВИДЕО: "Өмгөөлөгчөө ирэхээр ярина" гэж Японы Ерөнхий сайд руу гар бөмбөг шидсэн этгээд мэдүүлжээ

ВИДЕО: "Өмгөөлөгчөө ирэхээр ярина" гэж Японы Ерөнхий сайд руу гар бөмбөг шидсэн этгээд мэдүүлжээ

Японы Ерөнхий сайд Фумио Кишида руу гар бөмбөг шидэж амь насанд нь халдахыг завдсан хэрэг гарлаа. Тодруулбал, өнөөдөр /2023.04.15/ 11:30 цагийн орчим Вакаяма хотод Японы Ерөнхий сайд Фумио Кишида нөхөн сонгуулийг дэмжиж үг хэлэх үеэр түүн рүү савтай зүйл шидэж, хүчтэй дэлбэрэлт болсон байна. Ерөнхий сайд бэртэж гэмтээгүй бөгөөд бөмбөг шидсэн байж болзошгүй этгээдийг хэргийн газарт саатуулжээ.

Вакаяма мужийн цагдаагийн газрын мэдээлснээр, уг этгээд нь Хёго мужийн Каваниши хотын оршин суугч 24 настай Рюжи Кимура байна. Сэжигтэн этгээд баривчлагдах үедээ “Өмгөөлөгч маань ирэхээр яръя” гэдгээс өөр зүйл хэлээгүй гэжээ. 

Харин хэргийн газарт ажиллаж байсан цагдаагийн ажилтан хөнгөн бэртсэн гэж цагдаа нар мэдээлжээ. Ерөнхий сайдыг хамгаалалтын ажилтан (SP) дагуулан, хэргийн газраас холдуулсан байна. Тэрбээр Вакаяма мужийн цагдаагийн газар руу автомашинаар ирснийхээ дараа өнөөдөр /2023.04.15/ үдээс хойш Ж.Р.Вакаяма буудлын урд гудамжинд товолсон уулзалтаа үргэлжлүүлжээ. Ерөнхий сайд "Би та нарт санаа зовоож байна. Төвөг учруулсанд минь уучлаарай" хэмээжээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө