Спортын ертөнцөд шуугиан тарьсан нэгэн шийдвэрийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг гаргажээ. Тус байгууллагаас ОХУ-ын тамирчдыг олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцохыг дөрвөн жилээр хориглосон байна. ДДЭА өөрийн цахим хуудастаа энэ талаар мэдээллээ. Мэдээлэлд “Русада” буюу Оросын Допингийн эсрэг агентлаг ДДЭА-ийн кодексын дагуу шаардаглагатай мэдээллийг гаргаж өгөөгүй учир арга хэмжээ авагдаж байгааг дурдсан байна. Хориг тавигдсанаар:
-ОХУ-ын төрийн болон спортын зүтгэлтнүүд ДДЭА-ийн кодпекст нэгдэн орсон холбоо, байгууллагад дөрвөн жилийн турш алба хаших эрхгүй.
-ОХУ-ын төрийн эрх мэдэлтнүүд, төлөөлөгчид дөрвөн жилийн турш спортын томоохон уралдаан тэмцээнд /Хүүхдийн олимп /өвөл, зуны аль , аль нь/ Олимпийн болон Паралимпийн наадам, спортын том холбоодоос зохион байгуулсан уралдаан тэмцээн, ДДЭА-ийн кодекст нэгдсэн спорт холбоодоос зохион байгуулсан аливаа том уралдаан тэмцээн, ДАШТ/ оролцох эрхгүй.
-ОХУ дөрвөн жилийн турш спортын томоохон уралдаан тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрхгүй.
-ОХУ дөрвөн жилийн турш олимпийн наадам, паралимпийн наадмыг зохион байгуулах мэдүүлэг гаргах эрхгүй.
-ОХУ-ын туг далбаа дөрвөн жилийн турш спортын томоохон уралдаан тэмцээний үеэр мандахгүй.
-ОХУ-ын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад ямар ч төлөөлөгч спортын томоохон уралдаан тэмцээнд төлөөлөгчөөр оролцох эрхгүй.
-Томоохон тэмцээн уралдаанд зөвхөн тамирчид, гэхдээ допингтой нэр холбогдож байгаагүй тамирчид л оролцох эрхтэй. Гэхдээ ОХУ-ын нэрээр оролцох эрхгүй.
Ийм шийдвэр гарчээ. Одоо энэ шийдвэрийг ДДЭА-ийн Гүйцэтгэх зөвлөл ирэх сарын 9-ний өдөр авч хэлэлцэнэ. Хэрвээ баталбал /батлах магадлал маш өндөр/ уг асуудал Лозанн дахь Спортын арбитрын шүүхэд очиж шийдэгдэх төлөвтэй байна.