ФОТО: Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулах ёслол болов

ФОТО: Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулах ёслол болов

Хөгжмийн зохиолч, "Чингис хаан" одонт, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулах ёслол өнөөдөр боллоо.

Ёслолын ажиллагааны үеэр хөгжмийн зохиолчийн гэргий Д.Ганчимэг гуай “Ханийн минь таван шилдэг бүтээл багтсан пянзыг Төрийн түүхийн музейд хадгалуулах болсондоо талархаж байна.

Энэ баярт өдрийг тэнгэрээс хараад баярлаж суугаа байх. Алтан пянзыг бэлгэдлийн зориулалтаар есөн ширхгийг хэвлүүлж авчирсан. Төрийн түүхийн музейд хадгалагдах энэхүү пянз бол ханийн минь гарын үсэгтэй “3” дугаарын пянз юм. Мөн тоглуулах зориулалтын "Хоёрдугаар симфони" хэмээх 300 ширхэг хос пянз бий” гэсэн юм.

Тус "Алтан пянз"-д Б.Шарав агсны

  • Хоёрдугаар симфони-1987 он
  • Монгол орон бадартугай-2011 он
  • Зуурдын орон-1998 он
  • Трио-1980 он
  • Эхийн сэтгэл шиг 2018 он гэсэн таван бүтээл багтжээ.



Өнөөдөр хулгана өдөр

11 минутын өмнө