Төв аймгийн залуусын төлөөлөл УИХ-ын гишүүн М.Энхболдыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Төв аймгийн иргэн н.Хатанбаатар: УИХ-ын гишүнү М.Энхболд 2008 оноос хойш Төв аймагт гурван удаа нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Энэ хугацаанд тэрбээр 60 тэрбум болон бусад асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдсан ч огт хариуцлага хүлээсэнгүй.
Мөн төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон Сандуй, Ганбаатар нартай хамтарсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон. Үүгээр зогсохгүй 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө Төрийн банкаар дамжуулан 20 тэрбум төгрөг угаасан нь тогтоогдсон боловч огт шалгагдахгүй байна.
Тэрбээр Төв аймгаас гурван удаа нэр дэвшихдээ айл өрхүүдэд 3-4 тэрбум төгрөгийн бэлэг сэлт тараасан баримт бий. Гэтэл энэ мөнгөөр Төв аймагт хэчнээн ажлын байр шинээр бий болгох боломж байгаа билээ. Мөн 2017 оны цагаан сараар Төв аймгийн ахмад тус бүртэй 100 доллар барьж золголт хийсэн.
Иймд "зөвхөн цалингаараа амьдардаг" хэмээн телевизээр мэдээлж байсан түүний мөнгөний эх үүсвэрийг тогтоолгохоор Төв аймгийн хэсэг залуус АТГ-т хандаж байгаа юм" гэлээ.