Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, МХГ хамтран сайжруулсан түлш болон агаарын чанарын үзүүлэлтийн талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн шөнө /2019-11-20 ноос 21-нд шилжих/ 3 өрхийн 7 иргэн буюу 4 том хүн, 3 хүүхэд угаарын хийнд хордсон гэх дуудлага өгчээ. Эдгээрээс нэг хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүж байгаа ажээ. Уг дуудлагууд Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянзүрх дүүргийн 21-р хороо, Сүхбаатар дүүргийн 17-р хорооноос иржээ.
Шалтгаан нь зуухны биттүүмжлэл алдагдсанаас битүү орчинд гарсан угаарын хийнд хордож байна. Мөн яндангаа хөөлөхгүйгээс болж угаартаж байна. Гэхдээ анх сайжруулсан түлш хэрэглэж байх үеийг бодвол иргэд түлшээ хэрэглээд сурсан байна гэлээ. Нийслэлийн агаарын чанарын байдал 11 дүгээр сарын эхний хагас хугацаанд:
Нийслэл хотын агаарын чанарыг 6 төрлийн бодисоор хэмждэг бөгөөд 11-р сарын эхний байдлаар рм-2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оноос 50 хувь, рм-10 буюу бүдүүн ширхэгт тоосонцор 38 хувиар буурчээ.
Иргэдийн зүгээс хотын агаарын бохирдол буурсан нь нүдэн дээр харагдаж байгаа ч хүний нүдэнд харагдахгүй хзхрийн агууламж өндөр байна. Үүнээс болж толгой өвдөх зэргээр хүний эрүүл мэндэд нөлөөлж байна гэх гомдол ихээр гарч байгаа
Агаар дахь нарийн ширхэгт тоосонцор, хүхэр 2 шууд хамааралтай байдаг. Галлагаа хийгээгүй зуны улиралд ч хүхрийн давхар исэл 2-3 дахин их байгаа. Азолтын исэл мөн 5-6 мл-ээр илүү байгаа нь /тоосонцор буураад байхад хүхэр буурахгүй байгаа/ автомашины шатахуунаас ялгарч буй бодистой холбоотой.
Автомашинаас үүдэлтэй хүхрийн давхар исэл их байна гэсэн таамаглалыг мэргэжлийн байгууллага гаргасан аж.
Харин хүхэрлэг хий 13 хувь, азотын хий 3 хувиар нэмэгджээ. Хүхрийн хий өссөн нь автомашины угаартай холбоотой гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ хүхрийн хийн агууламж дахь зөвшөөрөгдөх хэмжээ нь 50 ррм байдаг бол манай улсад одоо 46ррм байгаа нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэж үзэж байгаа аж.
Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш 423 өрхийн 1018 хүн угаарын хийнд хордсон гэх дуудлага өгч 50 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол одоогийн байдлаар нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Гэвч түүхий нүүрс хулгайгаар түлэх, хулгайгаар хот руу оруулж ирэх явдал буурахгүй байгаа учраас энэ төрлийн зөрчилд торгууль ногдуулж байна.