ШУУРХАЙ: Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрчим хүчний яамны ТНБД-ын сонгон шалгаруулалт зарлажээ

ШУУРХАЙ: Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрчим хүчний яамны ТНБД-ын сонгон шалгаруулалт зарлажээ

Ковидын хуулиар томилогдсон долоон яамны ТНБД, 11 агентлагийн даргыг Засгийн газрын нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалт зарлахаар болсон билээ. 

Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын Төрийн албаны зөвлөлөөс зарласан байна. 

Мөн Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг зарлажээ.