Улаанбаатар олон улсын явган алхалт 2026 эхэллээ

Улаанбаатар олон улсын явган алхалт 2026 эхэллээ

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын баяр найм дахь удаа Улаанбаатар хот, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион болж байна. 

Энэ удаа Нидерланд, Япон, Унгар, Бүгд Найрамдах Солонгос улс, Бүгд Найрамдах Чех улс, Австрали, Бүгд Найрамдах Хятад Ард улс, Оросын Холбооны улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас 110 зочин, төлөөлөгч, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс 600 гаруй оролцогч оролцож байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Явган алхалтын холбооноос хамтран зохион байгуулдаг энэ алхалт жилээс жилд цар хүрээгээ тэлж, олон улсын найрамдал, нөхөрлөл, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлсэн чухал үйл ажиллагаа болон өргөжиж байна.

"Улаанбаатар" олон улсын явган алхалт энэ сарын 21-23-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт болно.




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө