Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах шуурхай штаб ажиллаж байна.
Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар М-Ойл шатахуун түгээх дараах салбарууд хэвийн ажиллаж байгааг мэдээллээ. Одоогоор Гэмтлийн эмнэлэгийн урд, Тасганы овоо зам дагуу, Дарь-Эхийн уулзвар, Өгөөмөр захын эсрэг талд, Хилчин хотхон замын эсрэг талд буй салбараас шатахуун хэвийн олгож байна. Мөн шуурхай штабт дүүрэг бүрт шатахууны хүргэлт гарч байгааг мэдээллээ. Сүхбаатар боомтоор өчигдөр 37,740 тонн АИ-92 автобензин орж иржээ. Мөн ОХУ-аас 500 тонн Евро-5 АИ-92 автобензин, БНХАУ-аас 2,500 тонн Евро-5 АИ-92 автобензин, нийт 3,000 тонн орж ирсэн мэдээлийг өглөө.