Украин “Маша, Баавгай хоёр”-ын бүтээгчдийг ОХУ-ын суртал ухуулга тараадаг гэж хориг тавив

Украин “Маша, Баавгай хоёр”-ын бүтээгчдийг ОХУ-ын суртал ухуулга тараадаг гэж хориг тавив

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский пүрэв гарагт /2026.08.20/ нэгэн зарлигт гарын үсэг зурж, “Маша, Баавгай хоёр” цуврал хүүхэлдэйн киноны бүтээгчдэд хориг тавьсан байна. Тодруулбал тус хүүхэлдэйн киног ОХУ-ын суртал ухуулгыг тараадаг хэмээн үзэж “Animaccord Animation Studio” болон тус студийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захиралд хориг тавьжээ.

“Маша, Баавгай хоёр” цуврал нь ОХУ-ын төрд орлого олж өгч, Кремлийн суртал ухуулга тараадаг гэж Украины албан тушаалтнууд үздэг юм. Зеленскийд зөвлөдөг Владислав Власююк “ОХУ-ын суртал ухуулгад тусад нь хариу өгөх хэрэгтэй. Ялангуяа олон улсын томоохон платформуудаар дамжуулан хүүхдүүдэд түгээж байгаа суртал ухуулгуудад” гэж хэлсэн байна. Энэ зуны эхээр Их Британийн хэсэг хууль тогтоогчид Соёлын сайд Лиза Нэндид захидал илгээхдээ “Маша, Баавгай хоёр” цувралыг стрийминг платформуудаас татахыг уриалсан юм. Тус цувралын зарим ангид суртал ухуулга бүхий зүйлс байдаг гэж хууль тогтоогчид захидалдаа бичжээ.

“Animaccords Animation Studio”-ийн төлөөлөгч Мелани Бонвичино хэлэхдээ, суртал ухуулга агуулдаг гэх мэдэгдэл нь худал гэсэн байна. Мөн тус студи ОХУ-ын засгийн газраас ямар ч санхүүжилт авдаггүй гэсэн юм.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө