Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш дуусна

Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш дуусна

2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд бүртгэл наймдугаар сарын 23-ны 23:59 цагт дуусна.

Бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ. Нийслэлийн хэмжээнд 126,827 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 94,160 хүүхдийн хүсэлт E-Mongolia системээр бүртгүүлжээ. Мөн орон нутгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6,694 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргасан байна. Эцэг эх, асран хамгаалагчид бүртгэлийн явцын мэдээллийг parent.edu.mn хаягаар орж шалгах боломжтой.




Өнөөдөр туулай өдөр

7 цагийн өмнө