Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2023.03.07/ болсон байна. Тус хуралдаанаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нараас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд “... намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзсэн талаар Улсын дээд шүүх /УДШ/-ээс мэдэгдлээ.
Сонирхуулахад, зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "АН-ын нэг тамга С.Эрдэнэд байдаг бол, тус намын гэрчилгээ нь Х.Баттулгад байдаг" гэсэн юм. Харин шинээр бүртгэгдсэн АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа гэрчилгээ дахин шинээр хэвлүүлэн авахаар УДШ-д хандсан бололтой.