Улаанбаатар хотод жолооч нарын түрэмгий үйлдлийн улмаас хамгийн их осол гардаг гэж Европын авто сэлбэг нийлүүлэгч “Mister Auto” компани мэдээлжээ. Уг жагсаалтын эхний зургаан байрт ОХУ-ын Москва, Пакистаны Карачи, Энэтхэгийн Колката, Мумбай, Нигерийн Лагос хотууд бичигджээ. Харин Япон, Сингапурт осол аваар хамгийн цөөн гардаг бөгөөд Японы Осака, Токио хот хамгийн сайн үнэлгээ авсан байна.