Оюутолгойн гүний уурхайг ирэх сарын 13-ны өдрөөс ашиглалтад оруулна

Оюутолгойн гүний уурхайг ирэх сарын 13-ны өдрөөс ашиглалтад оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож “Оюутолгойн гүний уурхайн нээлтийг ирэх сарын 13-нд хийнэ” гэж мэдэгдсэн. 

Мөн тэрбээр  "Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларыг 100 хувь тэглэсэн тухай хөрөнгө оруулагч талаас захидал ирүүлсэн. Тэрхүү 34 хувьд өр үүсчихээр дараагийн бүтээн байгуулалтыг явуулах боломжгүй болчихоод байсан. Энэхүү гацаа бараг 10-аад жил үргэлжилж, улс төрийн хамгийн халуун сэдвийн нэг болоод байв. Хөрөнгө оруулагч тал 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр 34 хувь тэг балансад шилжиж байна.

Оюутолгойн гүний уурхайг энгийнээр тайлбарлавал, зэсийн гол цооног дунд газар дор хонгил хийн, улмаар цооногууд гаргаж гоожилт хийнэ гэсэн үг. Тэгэхээр бараг хаягдалгүй баяжмал гарах юм. Нэг машин баяжмал гаргах, нэг машин шороотой баяжмал гаргах нь маш их ялгаатай. Тэгэхээр Оюутолгойн гүний уурхай гуравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ гэдэг бол Монгол Улсын түүхэнд болоод гүний уурхайн түүхэнд тод өдөр болох юм. Энэ нь цаашлаад Монгол Улсын ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, бидний ирээдүй гэрэлтэй тал руугаа явж байна" гэсэн билээ.