Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Silk Road” баригдаж буй барилгын ажил дээр "хүмүүс ирж дарамталсан" гэх гомдол, мэдээлэл энэ сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Уг асуудлын талаар цагдаагаас тодруулахад “тус барилга дээр бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн Монгол, Хятад иргэд хоорондоо маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайн асуудалтай холбоотойгоор бусдын биед халдаж, зодсон асуудал тогтоогдоогүй бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ.