Энэ намрыг бид баавгайны талаар хэлэлцэж, ярилцсаар л өнгөрөөв бололтой. Эхэндээ хээр хөдөө ганц нэг үзэгдэж байв, дараа нь суурин газар харагдах болов, сүүл рүүгээ айлын мал идэв. Гэсэн ч салбарын сайдынх нь хэлснээр "яавлаг" тавьж өгч амжаагүй, ер юу ч хийж чадаагүй байтал хүн барив.
Үүнээс үүдэн баавгайн тоо толгой хэтэрсэн эсвэл хоол тэжээлийн дутагдалд орсон уу, том баавгай нь жижиг баавгайгаа өөрийн эзэмшлийн нутгаас хөөдөг, барьж иддэг алин болохыг мэдэхгүй байдалд ороод байгаа юм. "Өөрөөсөө бусдыг дайсан гэж үздэг" энэ амьтнаас айсандаа ард иргэд ядаж манай улс хэдэн тоо толгой баавгайтай болсон бэ, түүнчлэн үнэхээр тоо толгой нь хэтэрсэн бол устгах хэрэгтэй байна аа гэсэн шаардлагыг тавиад байгаа юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа цахим хуудсаараа дамжуулан "Намайг сайдын ажлаа өгхөөс хэдэн сарын өмнө мэргэжилтнүүд уулзаад баавгайн тооллого хийж тоо толгойг гаргая, бусад орнуудад байвгай хотруу орох явц сүүлийн жилүүдэд улам нэмэгдэх болсон .Тооллогын явцад нутагшиж байгаа байршил, шилжилт хөдөлгөөнүүдээр дүгнэлт мөн гардаг гэж. Мэргэжлийн хүмүүсийн саналыг дэмжээд 200 сая төгрөг төлөвлөж батлаад өгтөл мөнгө идэх гэлээ гэж намайг дээш доош матсаар болиулсан даа" хэмээн бичжээ.
Сануулахад, С.Одонтуяа 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан юм.
ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД ГЭЖ‼️
— Odontuya Saldan (@OdontuyaS) October 9, 2026
Намайг сайдын ажлаа өгхөөс хэдэн сарын өмнө мэргэжилтнүүд уулзаад баавгайн тооллого хийж тоо толгойг гаргая,бусад орнуудад байвгай хотруу орох явц сүүлийн жилүүдэд улам нэмэгдэх болсон .Тооллогын явцад нутагшиж байгаа байршил,шилжилт… pic.twitter.com/aU9EA4a4Hq