Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчний тохиолдол батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт отор нүүдэл, худалдаа, үржил болон бусад зориулалтаар ямаа, ухнын шилжилт хөдөлгөөн хийхийг 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар хязгаарласан байна.