Булган аймагт орж ирсэн баавгайг устгахаар болжээ

Булган аймагт орж ирсэн баавгайг устгахаар болжээ

Булган аймгийн Бугат сумын нутагт баавгай орж ирсэнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс шуурхай хуралджээ.

Тус аймгийн Онцгой комисс цахимаар шуурхай хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудын зөвшөөрөл, оролцоотойгоор суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг аюулгүй болгох буюу мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, оролцоотойгоор устгах арга хэмжээг нэн даруй авах шийдвэрлэжээ. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, баавгайн эрдлээс өөрийгөө хамгаалж, баавгайтай таарсан тохиолдолд зураг бичлэг хийж ойртохгүй байхыг анхааруулж байна.