"Монгол, Оросын III сургуулийг ОХУ-д шилжүүл" хэмээн бичиг илгээж байсан Т.Бат-Эрдэнэ Х.Баттулгын удирддаг МоАХ-ны ХЭГ-ын дарга болжээ

"Монгол, Оросын III сургуулийг ОХУ-д шилжүүл" хэмээн бичиг илгээж байсан Т.Бат-Эрдэнэ Х.Баттулгын удирддаг МоАХ-ны ХЭГ-ын дарга болжээ

Монгол Ардчилсан холбоо /МоАХ/ ТББ-ыг олон жил Ерөнхийлөгч асан Х.Баттулга удирдаж буй. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа ч тус холбооны тэргүүний ажлаа үргэлжлүүлэн хийж, МоАХ ТББ-ын Яармагт байх газрыг “Пирамид орд” ХХК Хөгжлийн банкны барьцаанд тавьж зээл авахад нь ч зөвшөөрөл өгч, гарын үсэг зурсан байж болзошгүй гэдэг.

Товчхондоо, Ерөнхийлөгч асан Х.Баттулга МоАХ-ндоо Ардчилсан намын ахмадууд болон залуучуудыг нэгтгэж, тэдэнд орон сууц, төрийн одон медаль зэргийг өгч өөрийн улс төрийн фракцаа ч бий болгосон гэдэг. 

Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буудаг өдрөө МоАХ ТББ-ыг “Монгол Улсын баатар” хэмээх цол тэмдгээр шагнасан. Өдгөө тус байгууллага нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ардчиллын ордон” хэмээх байрандаа үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Х.Баттулгын тэргүүлж буй МоАХ ТББ-ын мэдээлэл

Тэгвэл саяхан Х.Баттулгын удирддаг МоАХ ТББ-ны Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-ын дарга Э.Эрдэнэцогт өөрийн хүсэлтээр ажлаа өгч, түүний ажлыг Т.Бат-Эрдэнэ авсан байна. Сонирхуулахад, Т.Бат-Эрдэнэ нь “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ТББ-аараа дамжуулж Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургуулийг ОХУ-д шилүүлэх хэрэгтэй” гэсэн утгатай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон ОХУ-аас манай улсад сууж байсан элчин сайд К.Азизов нар руу явуулж байсан удаатай. Холбоотой мэдээг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

“Дэлхийн боловсролыг этаны хүүхдэд” ТББ-ны мэдээлэл




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө