Орос III сургуулийн ОХУ-д шилжүүлэх хүсэлт гаргасан “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ТББ-ыг саяхан байгуулжээ

Орос III сургуулийн ОХУ-д шилжүүлэх хүсэлт гаргасан “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ТББ-ыг саяхан байгуулжээ

Монгол Оросын хамтарсан сургуулийг ОХУ-д шилжүүлэх саналыг сурагчдын эцэг, эхчүүд гаргаж, Элчин К.Азизовт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн эцэг эхчүүд "Монгол Оросын хамтарсан сургуулийг яагаад шууд оросын өмчлөл өгөхөөр эцэг эхчүүдийн нэрийг барьж албан бичиг явуулав" хэмээн бухимдаж эхэлсэн байна. 

Элчин сайд К.Азизов, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт явуулсан дээрх албан бичигт "Монгол Оросын хамтарсан сургуулийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор сурагчдын эцэг эх, асран хамгаалагч 2700 хүний санаачилгаар үүсгэн байгуулсан, гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага" гэдгийг тодотгосон байсан юм. Тиймээс эцэг, эхчүүд дээрх албан бичиг нь нийт эцэг, эх, асран хамгаалагчдын санал мэтээр ойлгогдож байна хэмээн бухимдаж байгаа аж. 

Тэгвэл “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ГҮТББ-ын талаарх мэдээллийг сонирхож үзлээ. 

Тус төрийн бус байгууллагыг 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр 13 гишүүнтэйгээр үүсгэн байгуулжээ. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргаар Т.Бат-Эрдэнэ, гүйцэтгэх захирлаар Ц.Чамин гэх хүмүүс бүртгэгдсэн байна. Харин үйл ажиллагааны чиглэлээ "Дэлхийн болон Монгол улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ирээдүйн иргэд болох Орос-Монголын сургуулийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нар сургуулийн сурагч хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхийг хамгаалах, сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах, ижил зорилго бүхий байгууллагуудтай хамтран ажиллах" гэжээ. 

Дэлхийн боловсролыг таны хүүхдэд ТББ-ын мэдээлэл