“SCAT” компани ирэх сарын 02-ноос Улаанбаатар-Казакстан чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ

“SCAT” компани ирэх сарын 02-ноос Улаанбаатар-Казакстан чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ

-НУР-СУЛТАН-УЛААНБААТАРЫН НИСЛЭГ 240 ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ-

Казахстаны агаарын тээвэрлэгч “SCAT” компани ирэх зургадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн "Нур-Султан - Улаанбаатар" чиглэлд шууд нислэг эхэлнэ. Тус нислэг нэг талдаа 3 цаг 10 минут үргэлжлэх бөгөөд Пүрэв, Ням гарагуудад Boeing-737 агаарын хөлгөөр тогтмол хийгдэх юм байна.

“SCAT” компанийн захирал Николай Буряков “Энэ бол түүхэн үйл явдал. Казахстан, Монголын нийслэл анх удаа агаараар холбогдож байна. Шинэ чиглэлийн давуу тал нь дотоодын Алматы, Шымкент, Тараз, Усть-Каменогорк, гадаадын Прага, Душанбе явах нислэгүүдтэй холбогдож байгаа. Манай иргэд Чингис хааны нутгийг үзэх сонирхолтой байгаа нь мэдээж. Монголчуудад ч үзүүлэх юм бидэнд байгаа” гэжээ.

"Нур-Султан-Улаанбаатар" чиглэл нэг талдаа 240 доллар, хоёр талдаа 470 долларын үнэтэй байх аж.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө