УИХ-ын намрын чуулганы хугацаанд хамгийн их тасалсан Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох эсэх талаар яригдаж байсан ч яг ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байсан.
Түүний хувьд 32 удаа хуралдсан намрын чуулганыг 16 удаа тасалж, 6 удаа чөлөө авч, 4 удаа эмнэлгийн чөлөө авч, нэг удаа гадаад томилолттой байсан бөгөөд нийт 26 удаагийн хуралдаанд суугаагүй байсан юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалингийн 20 хувийг 3 сараар хасах арга хэмжээ авахаар төлөвлөж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон” гэжээ.