Данс андуурч 10 сая төгрөгийн гүйлгээ хийсэн асуудлыг цагдаагийн байгууллага шийдвэрлэж өгчээ

Данс андуурч 10 сая төгрөгийн гүйлгээ хийсэн асуудлыг цагдаагийн байгууллага шийдвэрлэж өгчээ

Данс андуурч хийсэн гүйлгээг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажиллаж, асуудлыг нь шийдвэрлэж өгчээ. 

Тодруулбал, иргэн Д.Алтансүх нь энэ сарын 21-ний өдөр данс андуурч, 10 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Энэ талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгснөөр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Буянбат шуурхай ажиллаж, иргэнийг хохиролгүй болгожээ.