Нийтийн өргөдөл гомдлын D-Petition-д нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай цахим өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.
Уг өргөдлийг иргэн Б.Батбилэг санаачилсан бөгөөд "Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ - ийн хувь хэмжээг бууруулж 12% д хүргэж өгнө үү? Шимтгэлийн бууруулсан хэмжээг НД санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12% хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм” гэжээ.
Одоогийн байдлаар уг өргөдлийг 12 мянган иргэн дэмжиж гарын үсэг зураад байна. Та санал өгөхийг хүсвэл ЭНД ДАРЖ саналаа өгнө үү. Хэрвээ өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурсан тохиолдолд хууль санаачлах эрх үүсэх юм.