Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл дэх автомашины татварыг 2-3, замын татварыг тав дахин нэмсэн билээ.
Тэгвэл D-Өргөдөл цахим хуудаст "Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах" талаар иргэдээс санал авч эхэлсэн байна. Тодруулбал, энэхүү санал асуулга өчигдрөөс буюу 2025.03.26-ны өдрөөс эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжлэх аж. Өнөөдрийн байдлаар 5644 хүн энэхүү саналыг дэмжиж гарын үсэг зураад байна. Улмаар энэхүү саналыг 33000 хүн дэмжвэл ажлын хэсэг байгуулах, 100 мянган хүн дэмжвэл хуулийн төсөл санаачлах боломжтой юм.