МАН-ын ХҮН Т.Доржханд “УИХ-ын гишүүдийн тоог нэм” хэмээн сонин тарааж, автобусаар зорчин эрх баригчдын гар хөл болж эхлэв /САНАЛ АСУУЛГА/

МАН-ын ХҮН Т.Доржханд “УИХ-ын гишүүдийн тоог нэм” хэмээн сонин тарааж, автобусаар зорчин эрх баригчдын гар хөл болж эхлэв /САНАЛ АСУУЛГА/

“Нүүрсний” хэрэгт холбогдсон Ж.Мөнхбат “УИХ-ын гишүүнээс бүрмөсөн огцрох” өргөдлөө Г.Занданшатар даргад өгсөн нь энэ долоо хоногт улс төрд өрнөсөн онцлох үйл явдал байв. Угтаа түүний энэхүү “өргөдөл” нь яллагдагчаар татагдсан хэргээрээ тохиролцоонд хүрэхийн тулд, МАН-ын санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн төслийг “боёкотолж” буй үйлдэл хэмээн харагдаж байгаа юм.

Тодруулбал, Үндсэн хуулийг УИХ-ын 76 гишүүний 57 нь дэмжиж, өөрчлөх хуулийн зохицуулалттай. Гэтэл МАН-ын бүлгийн 62 гишүүний 10 гишүүн нь нүүрс, Хөгжлийн банкны хэрэгт холбогдон шалгагдаж буй. Иймд эдгээр 10 гишүүн ҮХНӨ-ийг дэмжихгүй хэмээн “боёкотолж” намынхаа удирдлагуудтай холбогдсон хэргээрээ тохироо хийж магадгүй.

-СОНГУУЛИЙГ ХОЛИМОГ СИСТЕМЭЭР ХИЙЖ, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ЗОРИЛГОДОО Т.ДОРЖХАНДЫГ АШИГЛАЖ БАЙНА-

Учир нь МАН¬-ын удирдлагууд Үндсэн хуулийг өөрчилснөөр сонгуулийг холимог системээр явуулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх замаар 2024 оны сонгуульд ялалт байгуулна гэж тооцож буй. Харин 2019 онд нэмэлт өөрчлөлт орсон Үндсэн хуульд найман жилийн хугацаанд “гар хүрч”, өөрчилж болохгүй гэсэн хуулийн зохицуулалттай.

Иймээс илт хууль зөрчиж, эрх мэдлээ хадгалахын тулд хийх гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх улс төрийн акцадаа ХҮН-ын дарга Т.Доржхандыг эрх баригчид ашиглаж буй.

Товчхондоо, Үндсэн хуулийг өөрчилж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай хэмээн МАН-ын удирдлагууд өөрсдөө ярвал иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, 2024 оны сонгуульд ялах зорилгодоо хүрч чадахгүй тул ХҮН-ын дарга Т.Доржхандыг өмнөөсөө яриулж байгаа хэрэг юм. Үүний тод жишээ нь өнгөрөгч наймдугаар сард УИХ-ын гишүүн нь Засгийн газрын сайд хийж бол хэмээн МАН-ынхан Үндсэн хуулийг өөрчилж батлахад Т.Доржханд “зөв өөрчлөлт” хэмээн тэднийг дэмжиж хэвлэлийн хурал хийж байсан. Энэ бүхний эцэст эсэргүү гишүүдээ танхимдаа урьж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар л огцрохгүй үлдэж байгаа.

-МАН-ТАЙ НИЙЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЖ ДАХИН ТӨРИЙН ОРДОНД СУУХ НЬ Т.ДОРЖХАНДЫН ЗОРИЛГО-

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Монголыг Бүгд найрамдах улс болгож, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс өөрсдөө хүсвэл УИХ­-д 6 жилийн хугацаанд суудаг” болох Үндсэн хуулийн төслийг боловсруулж, Монголд суугаа элчин сайдын яамд руу төрийн ордны хаягаас илгээсэн нь олон хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан. 

Гэтэл Н.Энхбаярын боловсруулсан ҮХНӨ­-ийн төслийг МАН-ынхан нийгэмд гаргаж олны анхаарлыг Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хандуулсан гэж зарим хүмүүс хардаж буй

ВИДЕО: Т.Доржханд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой хэмээн хэвлэлийн хурал хийв.

Иймд МАН­-аас хийх гэж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн сурталчилгаа, улс төрийн акцыг үргэлжлүүлж ХҮН-ын дарга Т.Доржханд энэ долоо хоногт “Хамтдаа өөрчилье” аяныг эхлүүлж байгаа талаараа мэдээлэл хийж, дараа нь сонин тарааж автобусаар зорчиж жүжиглэсэн юм. Түүний аяны зорилго нь МАН-ын гар хөл болж Үндсэн хуулийг өөрчилж, “УИХ-ын тоог нэмээд” 2024 онд МАН-тай ХҮН­-аа нийлүүлж Засгийн газар байгуулах мөрөөдөлтэй байж болно. Товчхондоо, МАН-тай нийлж УИХ-ын гишүүдийн тоог нэмж байгаад дахин төрийн ордонд суух нь Т.Доржхандын “аян”-ны зорилго юм. 

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

Нийт: 134 саналтай