УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна.
Хуралдааны үеэр Ардчилсан намаас санал болгосон гурван саналын нэг болох сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах санал дөрөвний гурав буюу 57-гоос дээш гишүүний санал авалгүй уналаа.
Харин Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх саналыг дэмжжээ.
Санал хураалтын дараа УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат харамсаж байгаагаа илэрхийлэн, Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс АН гарч байгааг мэдэгдлээ.
Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Сонгуулийн тогтолцоог холимог байхаар МАН, АН-аас гарсан ажлын хэсэг тохирсон. Тохироод төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн байсан. Гэтэл уг саналыг дэмжсэн гэж явж байснаа чуулганы хуралдаан дээр унагаж биднийг хуурлаа. Дэндүү харамсалтай байна. Долдугаар сараас хойш Үндсэн хуулийг хэлэлцэх явц ямар замаар явав. Өнөөдөр ямар үр дүнд хүрэв гээд харвал сонин дүр зураг харагдаж байна. Анхнаасаа л олонхийн түрэмгийллээр Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлсэн. Хуулиа зөрчөөд, журмын хуулиа үл тоогоод явсан. Яг одоо олонхийн хүслээр Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өндөрлөх гэж байна. Бид ард иргэдийнхээ саналыг асууна гэж байсан ч орхигдуулсан. Улс төрийн бусад намтай зөвшилцөнө гэсэн. Зөвшилцлөө үгүйсгэлээ. Би гайхаж байна, үндэсний хэмжээний энэ том намын гишүүд өөд өөдөөсөө харж сууж байгаад "зөвшилцлөө" гэж хэлээд, эргэхдээ ар хударгаар нь хуурдгийг анх удаа харлаа.
Энэ бол улстөрийн намууд ямар хэмжээний соёлгүй байгааг харууллаа. Өнөө өглөөг хүртэл бид хугацаан дээрээ зөвшилцөөд, эцсийн байдлаар батална гэж бодож чуулганд орж ирсэн. Харамсалтай нь та нар өөдөө нөгөө нүүрээ харууллаа. Үнэхээр харамсалтай байна. Энэ Үндсэн хуулийн гол амин сүнс нь энэ. Увайгүй, хулгайч улстөрчдийг парламентад оруулж ирэхгүй. Жижиг мажораторийг үүрд халах гэсэн оролдлогыг дуусгалаа.
" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: