Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Улаанбаатар-Мөрөн-Улаангом чиглэлийн 2019 оны 11-р сарын 13-ны 16.10 цагт нисэх онгоцыг нэг цаг 10 минут хүлээлгэсэн байна.
Тус онгоцоор зорчигчид түүний уг үйлдэлд ихээхэн бухимджээ. Зорчигчдын ихэнх нь хүүхэд, хөгшид байсан аж. ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдыг хүлээснээс болж онгоцонд суусан хүүхдүүд уйлалдаж, хөгшид бухимдаж таагүй уур амьсгал бий болсон талааар эх сурвалжууд ярьж байна.
Онгоцны багийнхан түүний өмнөөс уучлалт хүсчээ.