Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учралын өргөн барьсан “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг өчигдөр /2023.01.20/ УИХ-ын дарга Г.Занданшатар “яаралтай горим”-оор хэлэлцэж МАН-ын 39 гишүүн баталсан юм.
Тус хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн фейсбүүктээ оруулсан зураг, постыг төрөөс хянаж, устгах арга хэмжээ авна гэж байгаа юм. Иймд зарим хүмүүс тус хууль нь “иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан хууль боллоо” хэмээн шүүмжилж байгаа юм.
Тэгвэл зарим иргэдийн зүгээс олон нийтийн сүлжээнд “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус хуульд хориг тавих хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлж эхлээд байна. Хэрэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуульд хориг тавьсан тохиолдолд УИХ хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх бөгөөд хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа хойшилж, магадгүй хууль санаачлагч Н.Учралын зүгээс ч хуулиа эргүүлэн татан авч магадгүй юм.
Хуулийг эсэргүүцэж иргэдийн байр суурь:
Баахан дарга нар суучихаад л за энэ болохгүй пост байнаа гээд устгаад л, хаягийг нь хаагаад л суух нь л дээ. Болио, наад хуулиа баталвал ёстой зүгээр суухгүй шүү!!!
— Зариг.мн Өнөрцэцэг (@Unurtsetsegn) January 20, 2023
Фэйсбүүкийг хүртэл хянах юм гэнээ ?
Facebook, Twitter, Youtube, Instagram Хүний эрх, оюуны өмчийг хамгаалсан хангалттай зохицуулалттай. Энэ хяналт жилээс жилд улам бүр сайжирч ирсэн.
— Гонгоржав ГАНБАТ ? (@g_ganbat) January 20, 2023
Гэтэл Яамны дэргэд ТУСГАЙ НЭГЖ байгуулан хэрэглэгчдийн хаяг, хуудсуудыг хянана, хандалт зогсооно, хаяг устгана гэдэг бол тэнэглэл!!!
Сошиалыг хянах хуулийг ЗГ өргөн бариад МАН УИХГ баталжээ. Одоо ард түмнээсээ сонгогдсон нам бус ерөнхийлөгч @UKhurelsukh л хориг тавих үлдлээ. Бүгдээрээ өөрийн сонгосон гишүүд болон сайд нар руу эсэргүүцсэн байр сууриа илэрхийлье. Тэд бүгдээрээ шахуу сошиалд байгаа. pic.twitter.com/yCdGUOAmiM
— Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) January 20, 2023
Энэ ү.явц нь өөрөө хууль тогтоох зарчмыг уландаа гишгэсэн, хүүхдийн нэр барьж учир утгагүй уянгалсаар цаагуураа цахим орчинд хэрэглэгчдийн агуулгыг хянах, өөрсдийн үзэмжээр хязгаарлалт хийх нөх.бүрдүүлж, хүний эрхийн ухралт блсн заалтуудыг УИХ гишүүд мэдсээр бж зөрчин кноп дарлаа pic.twitter.com/vvrT13qq24
— Khulan Jugder (@KhulanJ) January 20, 2023
Чөлөөт дуу хоолойг ингэтлээ үзэн яддаг "хүн хог" байх гэж! pic.twitter.com/mL9f4dPWEV
— Temuujin Kh (@Temuujin_Kh) January 20, 2023
Зөвхөн чимээгүй, зөвхөн ярьдаггүй..газар бол авс. Амьдрал байгаа газар асуудал байдаг. Оролдох хэрэггүй асуудал гэж бий. Нийтийн сүлжээн дэх хүний эрх! Хүнтэй хамт төрдөг, хамт үхдэг. Их үнээр олдсон эрх. Монголын аврал бол Монгол хүний эрх. Илэрхийлэх эрх. Хориг, Цэц, Олон улс.. pic.twitter.com/C8dPsbF4Gm
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) January 21, 2023
"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуульд хориг тавьж өгнө үү, Монгол Улсын Ерөнхийлөгч @UKhurelsukh танаа!
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) January 20, 2023
Хуульчдийг сайн дураараа цуглаж хамтран ажиллахыг урья, саяын баталсан хууль үндсэн хуультай зөрчилдсөн эсэх дээр дүн шинжилгээ хийж цэцэд өгөх гарц бий эсэхийг ярилцах дм групп нээе, эхний ажил батлагдсан хуулийг олж танилцах, за комментоор хариу
— QUIZA ???? (@BattsengelBavuu) January 21, 2023