УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.01.20) хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудал:
- Хуулийн төсөл эцэслэн батална /Нийт 11 төсөл/
/1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; - Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
- Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/
- “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ - Зарчмын зөрүүтэй ... саналтай
- Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ - Зарчмын зөрүүтэй ... саналтай
- Хуулийн төсөл эцэслэн батална /Нийт 5 төсөл/ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/
- “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонсоно
ҮДЭЭС ХОЙШХИ НЭГДСЭН ХУРАЛДААН:
- Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дэх төрийн оролцоог хялбаршуулах хүрээнд хийгдэх арга хэмжээнүүдийн талаар
- Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хаалт
ҮЗЭХ: