Б.Баттөмөр: Цахилгааныхаа 20 хувийг импортоор авч байж, зээлийн мөнгөөр бэлчээрийн асуудал шийдэх шаардлагатай юу /ВИДЕО/

Б.Баттөмөр: Цахилгааныхаа 20 хувийг импортоор авч байж, зээлийн мөнгөөр бэлчээрийн асуудал шийдэх шаардлагатай юу /ВИДЕО/

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Азийн хөгжлийн банкнаас авах зээл, авч хэрэгжүүлэх ажлын талаар гишүүд санал хүсэлт хэлж, хариулт авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Энэ төсөл хөдөө ААН салбарын ногоон санхүүжилтийг дэмжих, бэлчээрийн менежментийг сайжруулах, түүний хяналтын тогтолцоог бүрдүүлэх гэхчлэн яг санхүүжилтээ онож байгаа юм уу. Хөдөө аж ахуйд хөрөнгө зарцуулах маш олон асуудал байгаа. Хүнсний хангамжийг сайжруулах, эрчимжсэн газар тариалан хөгжүүлэх гэх мэт маш олон асуудал байгаа ч энд тийм хэрэгтэй юм харагдахгүй байна. Ногоон санхүүжилт гэж яг юуг хэлээд байгаа юм. Бэлчээрийн менежментийг заавал зээл авч байж сайжруулах ёстой юм уу. Ер нь гаднаас зээл авах зөв. Ингэхдээ бид зээл авах ажлын саналыг гаргаж өгч байна уу. АХБ-аас энэ асуудал дээр зээл олгон гэдэг юм уу. Бидэнд тулгамдсан асуудал маш их байна. Хамгийн түрүүнд эрчим хүчний асуудал Монгол Улс нийт эрчим хүчнийхээ 20 хувийг импортоор авч байна. Төмөр замыг олон хүн цахилгаанжуулна гэж байна. Гэвч бид цахилгаанаа Оросоос авч байгаа. Ер нь яг тулгамдсан асуудлаараа бид зээл авч чадаж байна уу гэдэг асуултад хариулт авъя. Хөдөө аж ахуйн чиглэлийн маш олон эрдэмтэд байна. Бэлчээрийн менежментийг өөрсдөө хийж болдоггүй юм уу" гэлээ. 

Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун "Авч буй зээлийн зарим нь ногоон сангаас гарч байгаа учир ногоон санхүүжүүлэлтийн зээл хэлбэрээр явж байна. Хөдөө аж ахуйн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-аар 36 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын дагуу бид гол нэрийн 19 бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээгээр хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зээлийг зайлшгүй шаардлагатай байгаа ажлуудтайгаа уялдуулж хийнэ" гэв.

ВИДЕО: 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө