Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-оор "Вояжер минерал ресурсес" ХХК-ийн зээлийг шинжлэн судлав.
"Вояжер минерал ресурсес" ХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт Алт зэсийн хүдрийн үндсэн ордод Хөх-булаг төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас зээл авсан байна. Тус "зээлийг шаардлага хангагдаагүй байхад олгосон" гэдгийг шинжээч онцоллоо.
Тус компанийн 86 хувийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат эзэмшдэг юм. Тэгвэл тус зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг гэрчээр дуудаагүй байна.