АН-ын даргыг сонгох Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/-ны хуралдаан өнөөдөр /2023.01.19/ 10.00 цагт Монголын Үндэсний Худалдаа аж, үйлдвэрийн танхимд эхэлсэн. Намын даргад С.Баярцогт, Л.Гантөмөр, З.Нарантуяа нар нэрээ дэвшүүлж өрсөлдлөө.
Хуралдаанд ҮБХ-ны 357 гишүүн оролцож саналаа өгснөөс нь 152 /51.88 хувь/ гишүүн саналаар Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонголоо. Харин С.Баярцогтод 129 /44.3 хувь/ гишүүн санал өгсөн бол З.Нарантуяа 12 /4.9/ хүний дэмжлэг авчээ. Үүний дараа АН-ын Их хурал хуралдаж намын даргыг ёсчлон батламжлах юм.