Монгол улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол өнөөдөр /2023.01.16/ болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас асуулт асуув.
Тэрбээр, “Эхлээд “Бэрэн групп”-д олгосон зээл яг хуулийн дагуу олгогдсон гэж үзэж байна уу? Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийддэг юм уу, бондын зөвлөл дээрээ шийддэг юм уу, Засгийн газар дээрээ шийддэг юм уу нэг л энэ зээлийн чинь учир нь олдохгүй байна л даа. Энийг юу гэж үзэж байна вэ? Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт бондуудаа төлөх гээд дахиад л шинээр бонд гаргаж байна. Өрийг өрөөр л төлж байгаа юм л даа. Энэ төслүүд янз янз байдаг. Ийм бүтэхгүй төслүүдээ ард түмний мөнгийг угаах маягаар ингэж хэрэглэдэг л дээ. Ер нь энэ бэрэн групп ямар ямар улс төрчидтэй танил вэ, ямар улс төрчидтэй энэ зээлийг авахдаа хамтран ажилласан бэ гэдгийг тодруулмаар байна. Бусад нь арилжааны банкнаас аваад хийгээд л байдаг. Ямарт нь ийм боломж олдоод байдаг юм. Зээл өгсөн хүн байгаа юм уу үгүй юм уу?” хэмээн бухимдав.
ВИДЕО: