Засгийн газрын ээлжит хуралдаан \2023.01.10\ үргэлжилж байна. Өнөөдөр 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийнэ.
Хэлэлцэх асуудлуудаас дурдвал:
- Их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж байгаа тухай
- Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл,
- Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц
А.Сүнчигмаа