УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэгийг цахим сүлжээнд дэлгэсэн. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн Ч.Ундрам сүүлийн сард ажилдаа ирэхгүй намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй байсан билээ. Тэгвэл тэрбээр өчигдрөөс /2023.01.09/ Төрийн ордонд ирж ажлаа хийх болжээ. Өнөөдөр харьяалах байнгын хорооны хуралд суусан байна.
Түүний гэр бүлийн маргаан Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй бол хүүхдээ зодсон үйлдлийн талаарх гомдол нь цагдаад шалгагдаж буй юм. Түүнээс гадна Ч.Ундрамын ёс зүйн асуудлаар 900 гаруй иргэн УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд гомдол ирүүлсэн бөгөөд удахгүй түүний ёс зүйн асуудлыг тус байнгын хороогоор хэлэлцэх юм.
ҮЗЭХ: