УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг одоогоос хэдэн жилийн өмнө "Хадгаламж банкны мөнгөөр казино тоглосон" гэх мэдээлэл гарч, нэг хэсэг олны анхаарлыг татсан.
ВИДЕО:
Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг казино тоглодог. Тэр үед нь өөд татсан гэдгийг хэлж, ширүүн маргаан өрнөж байсан юм. Мөн "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар нар түүнийг казино тоглодог талаар мэдээлж байсан ч тэрбээр үүнийг үгйүсгэж мэдээлэл хийж байв. Энэ талаар Ж.Мөнхбат "Сүүлийн үед намайг гүтгэн доромжилсон өнгө аястай мэдээлэл их гарч байна. Хадгаламж банкны мөнгөөр казино тоглосон, 70-80 сая төгрөгөөр нүүрс зарж улсад хохирол учруулсан зэрэг мэдээллийг "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар нар олон нийтэд тарааж байна. Тиймээс тэднийг холбогдох хуулийн байгууллагад нь өгч, иргэнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэнэ" хэмээсэн байдаг.
Тэгвэл УИХ-ын Ж.Мөнхбатын казино тоглож байсан гэх баримт цахим сүлжээнд дэлгэгдлээ.
Хүүк тээр жил чуулган дээр гишүүн Мөнхбатад хандан
— Ардын жиргээч (@ArdiinJirgeech) January 9, 2023
-Чамайг Солонгосын казинод гостуу хэвтэж байхад чинь авчирсышдээ
Саяхан Мөнхбат хэлэхдээ:
-Би казино тоглож үзээгүй гэсэн. Гэтэл 100,000 доллароор нь тоглож явсан баримтууд гараад эхэлжээ pic.twitter.com/8wajxupEUz