Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газрын хуралдаанаас дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Энэ хуулиар улстөрд нөлөө бүхий этгээд гэх ангилал, хүрээ хязгаарыг шинэчлэн тогтоож хориглох үйл ажиллагааг тодорхой болгож өгнө гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн.
Улстөрд нөлөө бүхий этгээд гэдэгт
- УИХ-ын гишүүн
- Ерөнхий сайд
- Засгийн газрын гишүүн
- Аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд багтана.
Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс дараах эрхээ хязгааруулна
- Төрийн албанд удирдах албан тушаал хашихгүй
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдах албан тушаал, эрх бүхий албан тушаалд томилогдохгүй байх
- Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөрүүд, зээл, хөнгөлөлт баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй. Төрийн сангийн хөтөлбөрт хүртэл хамрагдахгүй гэсэн үг. Төрөөс зарласан бүх хэлбэрийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд орууллаа. Нээлттэй болон хязгаарлагдмал, төр болон хувийн хэвшлийн тендер сонгон шалгаруулалт, цаашлаад оффтейк, концессын гэрээний сонгон шалгаруулалтад өөрсдийн хамаарал бүхий ААН% хуулийн этгээдийн нэрээр оролцохгүй.
Тэгвэл тус хууль хүний эрхийг ЗӨРЧИХ ҮҮ гэдэг асуудлаар УИХ-ын зарим гишүүний байр, суурийг сонслоо.
ВИДЕО:
МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН: Хоёр талтай асуудал юм. Зарим хүний эрхийн байгууллагууд “Хүний эрхийг зөрчинө” гэж үзэж байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс төрийн албаны ажилд томилогдож байна. Тэдний хамаарал бүхий компани л тендер авч байна гэсэн шүүмжлэл маш их байгаа. Тиймээс эхний ээлжинд энэ арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байр. Явцын дунд ёс зүйн асуудалтай холбохоос өөр аргагүй. Төрийн албан хаагч, улстөрчид өндөр ёсзүйтэй болсон тохиолдолд хамаарал бүхий этгээдээ өндөр албан тушаалд томилдог, тендер авдгаа болино. Одоохондоо хуулиар зохицуулахаас өөр аргагүй болов уу гэж бодож байна. Жишээ нь манай гэр бүлийн хүн Улсын бүртгэлийн байгууллагад 25 жил ажилласан ч хууль хэрэгжээд эхэлбэл ажлаасаа гарахаас өөр аргагүй болох байх.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: Аль нэгэн УИХ-ын гишүүн, сайдаас болж хамаатан садан нь хувь хүний амьдралаа золиослож болохгүй. Тэр хүмүүс дотор Монгол Улсыг гайхамшигтай удирдах хүн байгаа ч юм билүү, бид мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ойрын үед учиргүй их хулгай хийсэн МАН-ын дарга нар өөрсдийнхөө хамаатнуудыг л хязгаарлах гэж энэ хуулийг боловсруулж байгаа байх. Манай хамаатнууд “Пүрэвдорж л битгий хэл аманд ороосой” гээд бүгд хойшоо суудаг. Ихэнх УИХ-ын гишүүний хамаатнууд “Нэр хүндэд нь халдах үйлдэл хийгээд яахав” гэж их хойш суудаг. Харин увайгүй гишүүд, сайд нар юу хийдэг вэ гэвэл найз нараараа, сонирхол нэгтэй бүлэг этгээдүүдийнхээ сүлжээгээрхууль зөрчсөн ажил хийдэг. Ийм учраас хувь хүний эрхэнд халдсан хуулийг оруулах нь буруу. Энэ хууль батлагдсан ч Үнсэн хуулийн цэц дээр нэг өдрийн дараа унана.
-УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Энэ асуудал хоёр талтай. Хэрвээ та төрийн өндөр албан тушаалд томилогдож байгаа бол энэ зохицуулалтаа хийх ёстой. Өмнө нь энэ хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй, өөрсдийнхөө компанийг шалгаруулдаг, компаниараа дамжуулан Хөгжлийн банк болон бусад газраас зээл авчихсан, бусдад олгох боломжуудыг хаасан нь өнөөдөр ийм хязгаарлалт хийхэд хүргэж байна. Үүнд зайлшгүй зохицуулалт хийх ёстой нь. Гэхдээ туйлширч болохгүй. Бүгд туйлширдаг. Үр хүүхэд нь сурч боловсрох, гэр бүл нь ажиллах нөхцлөө хаалгуулж болохгүй. Хүний эрх зөрчиж болохгүй. Хуулийг сайн анхаарч ажиллах ёстой. Бусад улсын сайн жишгийг дагах ёстой. Туйлшраад хуульдаа дахин, дахин өөрчлөлт оруулаад байгаа. Цөөнгүй гишүүд “Энэ бол эрх зөрчиж байна. Бидний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд яах вэ” гэсэн асуудал ярьж байсан. Үүнд маш нухацтай хандах ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: Төрсөн ах дүүг больё, тэрнээс арай холхон хүмүүс бизнес эрхэлвэл... Би төрд ажил хийх тэр хүмүүст ямар хамаата юм