УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр томилгооны асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонгосон байна. Өнгөрсөн долоо хоногт /2023.01.05/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албыг хашиж байсан Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд даргаар томилсон юм. Иймд Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонгосон байна.