Өнөөдөр /2023.01.09/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Өнгөрсөн 2016-2020 оны парламентын үед ялангуяа У.Хүрэлсүхийн ЗГ огцруулах асуудал дээр тухайн үед ерөнхийлөгч байсан Х.Баттулга манай намын гурван нөхрийг өөр санал өгүүлж авч үлдсэн. Үүгээрээ 2021 он хүртэл өнөөдрийн эрх баригч нартай хамтран тоглож 2020 оны сонгуулийг ялагдалд хүргэх тэр бүх зүйлийг хийсэн. Ийм учраас дахиад эрх баригч нартай хамтраад 2024 онд Ардчилсан намыг ялагдуулах гэсэн аргаа дахиж хэрэгжүүлээд явж байгаа. Үүнийг С.Эрдэнийн тал эсэргүүцдэг. Өнөөдөр АН-ын маш олон хүмүүс 2020 онд ялагдуулсан гол буруутан Х.Баттулгыг дахиж намын дарга болгохгүйн төлөө хэт хатуу байр суурьтай хүмүүс С.Эрдэнийн талд байсан. Өнөөдөр энэ хоёр нийлээд хамтраад явах тухай ярьж байна. Ийм гэмт хэргээрээ барьцаалагдсан увайгүй нөхдүүд 2024 оны сонгуульд АН-ыг ялагдуулахаар зэрэгцэн алхаж байна. Тийм учраас АН-ын бүлэг энэ их эвлэрлийн ажлын хэсгийг зохион байгуулж үүний үр дүнд АН-ын дундаа байдаг, эрүүл саруул ухаантай үндэсний бодлогын хорооны гишүүд хамтарч дүрмийн дагуу хурлаа хийж, намын даргаа сонгохоор зорьж байна” гэв.
АН-ын эв нэгдэлтэй холбоотой ажлууд их хийгдэж байгаа. Тухайн ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь, “АН-ын бүлгээс намынхаа гишүүдийн манлайллын үүднээс 14 хоногийн өмнө их эвлэрлийн ажлын хэсэг байгуулж 4 удаагийн хурал хийсэн. Үүний нэг нь зөвлөлдөх зөвлөл хурал байлаа. Нийт 215 гишүүн хамрагдсан. Олон талаар хуралдаж энэ долоо хоногийн сүүлээр шинэ үндсэн хууль батлагдсан өдрөөр АН-ын үндэсний бодлогын хороо хуралдахаар шийдвэр гарсан байгаа. Үүнд маргалдагч талуудын үндэсний бодлогын хорооны гишүүн ихэнх хүмүүс ирнэ. АН-ын үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүд байдаг. Ирэх хурлаар 300 орчим оролцож АН-д тулгараад асуудлаа шийдэхээр болоод байна” гэв.
А.Сүнчигмаа