О.Цогтгэрэл: Энэ баасан гарагийн хуралд Ардчилсан намын маргалдаж байгаа талууд эв зүйгээ олбол маш сайн

О.Цогтгэрэл: Энэ баасан гарагийн хуралд Ардчилсан намын маргалдаж байгаа талууд эв зүйгээ олбол маш сайн

Өнөөдөр /2023.01.09/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Тав дахь өдрийн хурал болдгоороо болно. Яагаад гэвэл 400 гаруй Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дийлэнх нь энэ хурлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ, Х.Баттулга даргатай гэж байгаа хэсгүүд үндсэндээ Ардчилсан нам өөр өөрийнхөө асуудлыг шийдэж чадсангүй. Бүлэг гэж байгаа нь гуравдагч тал огт биш. Бид бүгд дундаа нэг л хүмүүс байгаа. Ардчилсан намын бүлэгт бас тодорхой үүрэг хариуцлага ноогдож байгаа гэж бүлгийн гишүүд үзэж байгаа. Ямартай ч тав дахийн хурал болно. Харин энэ хурал дээр маргалдаж байгаа талууд үнэхээр эв зүйгээ олох шийдэл байгаа бол маш сайн байна” гэв.

Мөн тэд асуудал шийдэх гол чуулган бол өнгөрсөн намрын чуулган ч байсан бодлого шийдвэр гарч чадаагүй. Шийдэх ёстой асуудлууд нь өөр тийш чиглэн үүнд үндсэн хууль буруутай юм шиг хандсаар ирсэн гэж үзэж байгаа ажээ. Дэлхийн эдийн засаг амаргүй байгаа энэ үед гол хуулиудыг хууль болгож бодлогыг боловсруулж чадсангүй гэж үзэж байгаа. Уул уурхайн бус экспортыг шийдэх ёстой байсан ч шийдэл гарсангүй. Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлт зэрэг асуудлууд шийдвэрлэгдэж чадахгүй чуулган өндөрлөдөг. АН-ыг бүлгийн гишүүдээс өргөн барьсан хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй байна гэв.