Н.Учрал: 13А маягтыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахимаар хүлээн авдаг болно

Н.Учрал: 13А маягтыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахимаар хүлээн авдаг болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр, 13А маягтыг цахимаар хүлээн авдаг болно. Үүний тулд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлж хэрэглээнд нэвтрүүлнэ гэсэн юм. Тодруулбал, дэлхийн банкны санхүүжилтээр манай улсад “цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжсэн. Уг төслийн хүрээнд манай эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудыг олон улсын аудитын байгууллага чанаргүй байна гэж дүгнэсэн. Сайд, дарга нарын халаа сэлгээний асуудлаас болж ийм дүгнэлт гарсан гэж бодож байна. Эрүүл мэндийн яаманд чадварлаг IT инженер байх шаардлагатай ч цалин хөлс, нөхцөл бололцоо байдаггүй. Иймд манай яамны зүгээс энэ оны хоёрдугаар улиралд багтаан тус ажлыг хийнэ” гэж мэдээллээ.

А.Сүнчигмаа