Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн сайд С.Энхболдод чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн сайд С.Энхболдод чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн саруудад бодож явсныхаа дагуу хөдөлж, шинээр гурван сайд томилов. Өчигдөр /2023.01.05/  Удирдах зөвлөлийн хуралдааны дараа Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Боомтын сайдаар, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, Ц.Даваасүрэнг Барилга хот байгуулалтын сайдаар томилсон. 

Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдод маш их талархсанаа хэлж чин сэтгэлээсээ амжилт хүсчээ. 

Тодруулбал тэрбээр "С.Энхболд сайдыг ковидын хүнд үеийг даван туулсан, эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлж яваа" зэргийг дурджээ. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө