Атрын IV аяныг хийнэ

Атрын IV аяныг хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатар, Дорнод ааймаг тус тус албан томилолтоор ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзалт хийсэн билээ. Дорнод аймгйин иргэ.д хөдөө аж ахуй салбарын хөгжлийг дэмжиж, мал аж ахуйг сэргээх, малыг эрүүлжүүлэх тал дээр анхаарч, хүүхэд залуучуудын боловсрол, хүмүүжилд дорвитой шинэчлэлт хийж, уул уурхайн салбарыг цэгцлэх бодлогоо эрчимжүүлэхийг хүслээ.
 
Хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэхэд анхаарч, экспортлогч болгох бодлого хэрэгжүүлнэ. Хүсний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангаж, атрын аяныг хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд хэлэв. Байгалийн баялагйин тэгш хувиарлалтад анхаарч, боловсруулах үйлдвэрүүдийг шинээр байгуулж, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтаа үргэлжүүлэхэд төрийн залгамж халаа, тогтвортой үйл ажиллагаа чухал болохыг иргэдэд сануулав. Улмаар ажилгүйдээл ядуурлыг бууруулахад орон нутгийн удирдлагууд оновчтой бодлго хэрэгжүүлэх нь зүйтэй. Иргэд олон нийтийн шүүмжлэлийг хүлээн авч, алдаагаа засч явах нь зүйтэй гэв гэв. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн аврагч, дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагч, дайчдын ар гэрийнхэнтэй уулзав.