Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын Инчёны цагдаагийн Мөрдөн хэлтсээс шалгаж буй.
Тэгвэл түүний хэргийг шалгаад прокурорт шилжүүлж байгаагаа Инчеон хотын цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.
Тэрээр байцаалтын эхний явцад тус хэргийг хийгээгүй хэмээн өөрт нь тулгаж байгаа хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч сүүлд хэргээ хүлээж, улмаар хэрэг болох үеэр орчуулга хийж байсан Korean Air компанийн монгол ажилтныг ч үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлсэн гэдгээ Д.Одбаяр хүлээн зөвшөөрсөн талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Харин Д.Одбаяр өөрт нь тавьсан 10 хоногийн хилийн хоригийг цуцлуулж, Монгол руу нисэх зөвшөөрөл хүсэж БНСУ-ын прокурорын байгууллагад хандсан байдаг.
Иймд БНСУ-ын талаас Д.Одбаярыг нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон гэсэн мэдээлэл байдаг. Тус улсад Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн этгээд 10 хүртэлх сая воны торгууль төлдөгийн дагуу торгуульж магадгүй гэх мэдээлэл байсан билээ.