Х.Баттулга БНСУ-аас Монголд ирээгүй байгаа бөгөөд хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа аж

Х.Баттулга БНСУ-аас Монголд ирээгүй байгаа бөгөөд хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа аж

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ руу явсан нь олны анхаарлыг татсан.

Учир нь зарим эх сурвалжууд түүнийг “зугтсан” гэж байгаа бол хууль хяналтын байгууллагын албаны эх сурвалжууд түүнийг “оргон зайлсан” гэж үзэхгүй гэж мэдэгдэж байгаа.

Харин Х.Баттулгын ойрын эх сурвалж түүнийг "шинэ оноос өмнө эх орондоо буцаж ирнэ” гэдгийг тодотгоод байсан юм. Тэгвэл яллагдагчаар татагдаад буй Х.Баттулга өнөөг хүртэл Монголд ирээгүй байгаа аж. Тэрбээр яг хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа юм байна.  




Өнөөдөр могой өдөр

12 цагийн өмнө