Г.Занданшатар: Дээд боловсролыг үе шаттайгаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болгоно

Г.Занданшатар: Дээд боловсролыг үе шаттайгаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болгоно

Өнөөдөр /2022.12.07/ УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлт сэдвийн дор багц хуулиудын талаар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр, " Нийгмийн бодлогын эрх зүйн шинэчлэлийн багц хууль дотроо гурван хуулиас бүрдэж байгаа. Үүнээс эхлээд Боловсролын тухай багц хуулийг хэлэлцэж байгаа.Энэ хуулиас онцлоход, дээд боловсролыг үе шаттайгаар үнэ төлбөргүй болгох асуудал багтсан. Тэгэхээр эхний ээлжид чадвартай, тэргүүлэх  чиглэлээр суралцаж байгаа оюутнуудаа сургалтын төлбөрөөс нь чөлөөлнө. Ингэснээр ард түмний амьжиргаанд эергээр нөлөөлнө гэж иргэдийн 60.8 хувь нь үзсэн байсан” гэлээ.