Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг ард түмэн шаардаж, гурав дахь өдрөө Сүхбаатарын талбай дээр жагсаад байна. Тэгвэл нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг УЕПГ-аас гаргасан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байна.
Тэгвэл энэ талаар УЕПГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Мөрдөх байгууллагаас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар санал ирүүлээгүй" гэдгийг тодотголоо.