Д.Тогтохсүрэн: Гишүүдийн тоог нэмэх асуудлыг энэ ондоо багтаан хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзлээ

Д.Тогтохсүрэн: Гишүүдийн тоог нэмэх асуудлыг энэ ондоо багтаан хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзлээ

МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр /2022.12.06/ мэдээлэл хийж байна.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Жагсагчид өнөөдөр нүүрсний хулгай болон хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлага тавьж байна. Үүнийг ЗГ нэн даруй шийдэх хэрэгтэй. Мөн тус асуудлаар нийтийн сонсгол явуулна. Хуралдааны товыг Эдийн засгийн байнгын хороо маргааш хэлэлцэж батална. Хуулийн дагуу 14 хоногт шийдэх ёстой.

Нээлттэй сонсголын үеэр төмөр замтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Хоёрдугаарт, энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч үзэх хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс УИХ-ын тоо болон сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг Засгийн газар судалж, энэ ондоо багтаан хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзлээ.   Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах талаар албан бичиг ирээгүй. Үндсэн хуульд УИХ тарах шийдвэр Их хуралд өөрт нь байдаг. Түүнчлэн оффтейк гэж нэрлээд буй урьдчилсан төлбөрт гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай гэж үзсэн. Цаашдаа УИХ нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүнд ийм асуудал гаргахгүйн тулд энэ ондоо багтаж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна гэж шийдсэн" гэв.

ҮЗЭХ:




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө